"Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох нь" хэлэлцүүлэг болов
Монголын анагаах ухааны академаас өчигдөр ШУА-д "Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохиоцох" чиглэлээр үндэсний тайлан бичиж буйтай холбоотой хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.
Мэдээллийн алба

Монголын анагаах ухааны академаас өчигдөр ШУА-д "Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох" чиглэлээр үндэсний тайлан бичиж буйтай холбоотой хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. Энэхүү хэлэлцүүлэгт МАУА-ийн гишүүд, ЭМЯ, НЭМХ, ЗӨСҮТ, ХӨСҮТ, ЯТТ-ийн ажилтнуудын төлөөллүүд оролцлоо.
Хэлэлцүүлгийг МАУА-ийн НЭМ-ийн салбарын дарга, академич Ц.Содномпил нээж, МАУА-ийн Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга академич Б.Бурмаажав “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох” үндэсний тайлан бичих тухай, Эрүүл мэндийн нөлөөллийн зарим асуудал” сэдвээр танилцуулга мэдээлэл хийлээ.
Уг хэлэлцүүлэгт ЗӨСҮТ-өөс ЗТХНСА-ны дарга, Биологийн ухааны доктор Д.Цэрэнноров, МТА-ны тархвар судлагч Л. Роломжав, генетикч Б.Нацагдорж нар оролцож “Тарваган тахлын байгалийн голомт дахь эпизоотын идэвхийг уур амьсгалын өөрчлөлтэй холбон судалсан байдал” сэдвээр мэдээлэл хийж оролцогчдын асуултад хариулан санал солилцсон юм.
БОАЖЯ-аас өгсөн чиглэлийн дагуу “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үндэсний тайлан”-гийн Эрүүл мэндийн салбартай холбоотой хэсгийн тайлан бичих ажил үргэлжлэн хийгдэх ба Эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллах, цаашид бусад салбартай хамтарсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлага байгааг тэмдэглэлээ.


















