Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн удирдлагын түвшний бизнес уулзалт болно
Монгол Улсын эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулах,
Мэдээллийн алба

Монгол Улсын эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулах, Эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд үүрэг хүлээсэн хэрэглэгчид харилцан туршлага, санал солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад зорилгоор үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн удирдлагын түвшний бизнес уулзалтыг Эрчим хүчний зохицуулах хорооноос зохион байгуулах гэж байна.
Энэ сарын 23-нд МҮХАҮТ-ын хурлын танхимд 14:00 цагаас эхлэх тус уулзалтын үеэр Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн анхаарах, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүчний хэмнэлт үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, Монгол Улсын эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцэх юм.


















