“Үүрэг нуур” орчимд 2 удаа газар хөдөлжээ
Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Үүрэг нуур” гэдэг газар гуравдугаар сарын 8-ны 09:48 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг
Мэдээллийн алба

Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Үүрэг нуур” гэдэг газар гуравдугаар сарын 8-ны 09:48 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 09:55 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Хилийн 0245 дугаар ангийн “Үүрэг нуур” заставын дарга болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.
Түүнчлэн мөн өдрийн 13:44 цагт Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Үүрэг нуур”-т дахин 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 13:53 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон Хилийн 0245 дугаар ангийн “Үүрэг нуур” заставын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.


















