Өөрийгөө улам залуужуулдаг амьтанг олж нээжээ
Британийн эрдэмтэд “Turritopsis nutricula” гэдэг медуз (далайн залхаг) олсон нь “Нарны дор мөнхийн юм гэж огт байдаггүй” гэсэн сэдвийг няцаажээ.
Мэдээллийн алба

Британийн эрдэмтэд “Turritopsis nutricula” гэдэг медуз (далайн залхаг) олсон нь “Нарны дор мөнхийн юм гэж огт байдаггүй” гэсэн сэдвийг няцаажээ.
Нэгэн учир битүүлэг амьтан өөрийгөө залуужуулдаг хосгүй чадвартай бөгөөд эрдэмтдийн үзэж байгаагаар мөнх амьдрах гэнэ.
Бусад төрлийн медузийг бодвол, энэ медуз нь үржиж олширсныхоо дараа үхдэггүй, харин ч хөгжлийнхөө “хөгшин” үеэс “хүүхэд” үедээ буцан орж, ингэснээр өөрийгөө залуужуулдаг байна.
Тийнхүү дээр өгүүлснээр, онолын хувьд энэ төрлийн медуз нь үхэлгүй мөнх байж чадах юм байна.


















