Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Өөрийгөө өөрчилж, өөдрөг амьдрахын ухаан” тусгай сургалтыг явууллаа

“Сэтгэлийн хөгжил” төрийн бус байгууллагын тэргүүн А.Батсайханыг урьж Ахмадын сувилалд зорилтот бүлгийн 13 иргэнд “Өөрийгөө өөрчилж, өөдрөг амьдрахын ухаан” сэдэвт 3 өдрийн тусгайлсан сургалтыг явууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Өөрийгөө өөрчилж, өөдрөг амьдрахын ухаан” тусгай сургалтыг явууллаа
“Өөрийгөө өөрчилж, өөдрөг амьдрахын ухаан” тусгай сургалтыг явууллаа. Зураг: МҮОНРТ

Булган аймгийн Булган суманд зохион байгуулж байгаа сайн дурын эмчилгээний явцад аймгийн Хуулийн хэлтэс, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлгийн Наркологийн тасаг, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Архигүй Монгол” сүлжээний соён гэгээрүүлэгч, “Сэтгэлийн хөгжил” төрийн бус байгууллагын тэргүүн А.Батсайханыг урьж Ахмадын сувилалд зорилтот бүлгийн 13 иргэнд “Өөрийгөө өөрчилж, өөдрөг амьдрахын ухаан” сэдэвт 3 өдрийн тусгайлсан сургалтыг явууллаа.

Сургалтын үр дүнд бүлгийн гишүүд өөрсдийгөө архинд донтох өвчтэй байснаа хүлээн зөвшөөрч, түүнээс ангижрахын тулд архи огт амсахгүй байх шийдвэрийг эргэлт буцалтгүй гаргаж, “Эр зоригтон” гэрчилгээ гардан авч уг арга хэмжээ амжилттай явагдаж байна.

Хуваалцах