“Уурхайчдын улсын зөвлөлгөөн" ирэх сард болно
Уул уурхайн салбарын тогтвортой хөгжил, бүтээмжийг дээшлүүлэх, уурхайчдын ажиллах орчин, нийгмийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх зорилго бүхий “Уурхайчдын улсын зөвлөлгөөн”-ийг УУЯ, АМГ, МУУҮА хамтран зохион байгуулах гэж байна.
Мэдээллийн алба

Уул уурхайн салбарын тогтвортой хөгжил, бүтээмжийг дээшлүүлэх, уурхайчдын ажиллах орчин, нийгмийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх зорилго бүхий “Уурхайчдын улсын зөвлөлгөөн”-ийг УУЯ, АМГ, МУУҮА хамтран зохион байгуулах гэж байна. Зөвлөлгөөн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хойшлогдлоо. Зөвлөлгөөнд төр засгийн байгууллагуудын удирдах ажилтнууд, эрдэс баялгийн салбарын болон нийгмийн хамгааллын чиглэлийн мэргэжилтнүүд, эрдэмтэд илтгэл тавих юм.


















