Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Өөрсдийн тариалсан нарийн ногоог хүнсэндээ хэрэглэж байна

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид байгууллагынхаа хашаанд 7х18 харьцаатай хүлэмж барьж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өөрсдийн тариалсан нарийн ногоог хүнсэндээ хэрэглэж байна
Өөрсдийн тариалсан нарийн ногоог хүнсэндээ хэрэглэж байна. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид байгууллагынхаа хашаанд 7х18 харьцаатай хүлэмж барьж, 5 төрлийн нарийн ногоог /бууцай, юуцай, өргөст хэмх, улаан лооль, салатны навч/ тарьж, ургуулан, хоол, хүнсэндээ хэрэглэж эхэллээ.

Мөн алба хаагчид “Тэрбум” мод үндэсний хөдөлгөөний хүрээнд бургас, хайлаас, улиасны 4500 үрсэлгээ тарьж, үрсэлгээ 90 хувийн ургалттай байна гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах