"Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр" тохиож байна
Жил бүрийн 11 дүгээр сарын 12-нд "Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Мэдээллийн алба

Жил бүрийн 11 дүгээр сарын 12-нд "Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэ өдрийн гол зорилго нь уушгины хатгалгаа болон сэргийлэх боломжтой хүүхдийн бусад өвчинг бууруулахад чиглэдэг байна. Мөн олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, ухуулга сурталчилгааны ажлыг эрчимжүүлэхэд түлхэц болдог ажээ. Энэ жил уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг "Шаргуу урагшилж-хатгалгаатай тэмцье" уриан дор тэмдэглэж байна.


















