Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уушгины хавдраар эрчүүд өвчлөх нь их байна

Монголд хамгийн их тохиолдож байгаа хавдрын гуравдугаарт уушгины хорт хавдрын өвчлөл ордог.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уушгины хавдраар эрчүүд өвчлөх нь их байна
Уушгины хавдраар эрчүүд өвчлөх нь их байна. Зураг: МҮОНРТ

Уушгины хавдрын өвчлөл эрэгтэйчүүдийн дунд их байна. Монголд хамгийн их тохиолдож байгаа хавдрын гуравдугаарт уушгины хорт хавдрын өвчлөл ордог.

Жил бүр энэ өвчний 400 шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Уушгины хавдар үүсгэдэг гол шалтгааны нэгдүгээрт тамхи, хоёрдугаарт агаарын бохирдол ордог. Түүнчлэн архаг үрэвсэлт өвчнүүдэд суурилаад уушгины хавдар үүсдэг байна.

Судалгаагаар 60-аас дээш насны эрэгтэйчүүд ихэвчлэн энэ өвчнөөр өвчилж байгаа юм. Энэ нь тамхины хэрэглээ болон ажил байдлын нөхцөлтэй холбоотой байдаг байна. Эмгэг судлаач эмч н.Ганзориг ингэж ярилаа.

Уушгины хавдрыг эрт илрүүлж чадвал Монголдоо бүрэн эмчлэх боломжтой. Тиймээс тамхи татдаг, хүнд нөхцөлд ажил хөдөлмөр эрхэлдэг бол жилд нэгээс дээш эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдах байх хэрэгтэйг эмч хэлж байна.

Хуваалцах