Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уушгины хорт хавдар үүсгэдэг тоосжих өвчнийг эрт үед нь илрүүлэх боломжтой боллоо

Монгол Улс уушгины хорт хавдар үүсгэдэг тоосжих өвчнийг эрт үед нь илрүүлэх боломжтой дэвшилтэт технологитой боллоо.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уушгины хорт хавдар үүсгэдэг тоосжих өвчнийг эрт үед нь илрүүлэх боломжтой боллоо
Уушгины хорт хавдар үүсгэдэг тоосжих өвчнийг эрт үед нь илрүүлэх боломжтой боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улс уушгины хорт хавдар үүсгэдэг тоосжих өвчнийг эрт үед нь илрүүлэх боломжтой дэвшилтэт технологитой боллоо. Тодруулбал, “Нано зүүмэр-Эскүй” скайнер микросопын тусламжтайгаар уушгины ямар нэг эмгэгийг цаг алдалгүй эх орондоо оношлох юм. Ингэснээр иргэдийн эдийн засаг, цаг хугацааг хэмнэнэ гэлээ. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн ингэж ярилаа.

Агаарын болон орчны бохирдол, ажлын онцлогоос шалтгаалсан уушгины өвчлөл нэмэгдэж байна. Тэр дундаа барилга, уул уурхайн салбарт ажилладаг иргэд энэ өвчнөөр голлон өвчилж байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

Уушгины хорт хавдраас сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт хамрагдах нь чухал гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

Хуваалцах