Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уушгины өвчин, багтрааны үед хэрэглэх эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна

ЭМДЕГ , Швейцарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уушгины өвчин, багтрааны үед хэрэглэх эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна
Уушгины өвчин, багтрааны үед хэрэглэх эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна. Зураг: МҮОНРТ

ЭМДЕГ , Швейцарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын шимтгэлээ төлсөн хүн бүрд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Эдгээр эмийг Новартис компанийн албан ёсны 3 дистрибьютерын 191 салбар эмийн сангаар олгож байсан бол эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангаар олгох боломжтой болсон.

Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар нэмж 31 эмийн сантай гэрээ байгуулснаар нийт 222 эмийн сангаас Новартис компанийн эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Эмийн дэлгэрэнгүй жагсаалттай ЭНД дарж танилцана уу.

Хуваалцах