Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уушигны хатгаа өвчний эсрэг дархлаажуулалт

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр (2016-2020)-т уушгины хатгалгааны эсрэг вакцин (пневмококк)-ыг дархлаажуулалтад үе шаттайгаар нэвтрүүлэхээр тусгасан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уушигны хатгаа өвчний эсрэг дархлаажуулалт
Уушигны хатгаа өвчний эсрэг дархлаажуулалт. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр (2016-2020)-т уушгины хатгалгааны эсрэг вакцин (пневмококк)-ыг дархлаажуулалтад үе шаттайгаар нэвтрүүлэхээр тусгасан.

Дээрх зорилтын хүрээнд 2016 онд нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт, 2017 онд нийслэлийн Баянзүрх дүүрэгт уушгины хатгалгааны эсрэг вакцинаар 2 хүртэлх насны 87.900 хүүхдийг дархлаажуулсан.

Мөн 2018 онд ХУД, БГД, ЧД, НД, БНД, БХД-ийн 36.000 хүүхдийг 3 тунгаар дархлаажуулах 110.000 хүн/тун вакцин, дагалдах хэрэгсэлд шаардагдах 1 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусган, Эрүүл мэндийн сайдын багцад оруулсан.

Пневмококкийн эсрэг вакцинаар дархлаажуулах тухай Эрүүл мэндийн сайдын 2017 оны 249 дүгээр тушаалын дагуу нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 2 сартай хүүхдийг эхний тунд, 4 сартайд нь 2 дугаар тунд, 9 сартайд нь 3 дугаар тунд хамруулж, 2 хүртлэх насны бүх хүүхдийг хоёр тунгаар дархлаажуулж байна. 2016 онд 39.900 хүүхэд, 2017 онд 48.000 хүүхэд, нийт 87.900 хүүхдийг уушигны хатгааны эсрэг вакцинаар дархлаажуулсан байна.

Судалгаа, дархлаажуулалтын үр дүн:

- Сүүлийн 3 жилийн судалгаагаар уушигны хатгаа өвчний сэжигтэй эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 32-40 хувь нь хүндэвтэр буюу хүнд хэлбэрийн хатгаатай байна.

- Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 60 хувь нь гэрээр эмчлэгдэх бүрэн боломжтойг тогтоосон.

- 2016-2017 онд вакцин тариулсан хүүхдийн дунд хатгааны өвчлөл 40 хувиар буурсан байна.

- Вакцин тариулсан хүүхдийн дунд уушигны хатгаа өвчний улмаас хүүхэд эндээгүй байна.

Хуваалцах