Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үүсмэл санхүүгийн хэрэгслийн ерөнхий журмын төсөлд санал авч байна

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар хөрөнгийн зах зээлд фьючерс, форвард, опцион, своп зэрэг үүсмэл санхүүгийн хэрэгслийг арилжаалах боломжтой. Гэвч компани, хуулийн этгээдүүд зохицуулалттай

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үүсмэл санхүүгийн хэрэгслийн ерөнхий журмын төсөлд санал авч байна
Үүсмэл санхүүгийн хэрэгслийн ерөнхий журмын төсөлд санал авч байна. Зураг: МҮОНРТ

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар хөрөнгийн зах зээлд фьючерс, форвард, опцион, своп зэрэг үүсмэл санхүүгийн хэрэгслийг арилжаалах боломжтой. Гэвч компани, хуулийн этгээдүүд зохицуулалттай зах зээлд буюу биржээр энэ төрлийн бүтээгдэхүүнээ хараахан гаргахгүй байна. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо “Зохицуулалттай зах зээлд арилжих үүсмэл санхүүгийн хэрэгслийн ерөнхий журам”-ыг боловсруулан, цахим хуудсандаа байршуулан нээлттэй хэлэлцүүлж байна.

Үүсмэл санхүүгийн хэрэгслийг зах зээлж арилжсанаар мөнгөн хөрөнгийн чөлөөт урсгалыг үнэт цаасжуулах, хувьцаа, бонд, бараа, валют, хүү зэрэг суурь хэрэгслийн үнэ цэнийг эрсдэлээс сэргийлэх, хөрөнгийн зах зээл дээрх бүтээгдэхүүнийг төрөлжүүлэн баяжуулж, хөрвөх чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой.

Журмын төсөлд ТА ЭНЭ ХОЛБООСООР санал өгнө үү.

Хуваалцах