Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвчилсөн мал нуусан тохиолдолд торгуулийн арга хэмжээг авч, нөхөн олговрыг олгохгүй

Мандал суманд хөл хорио тогтоогоод нилээдгүй хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын талаар сумын Засаг дарга Н.Лхагвадорж, Гамшигаас хамгаалах штабын дарга Д, Байгальмаа болон мэргэжилтнээс тодруулга мэдээ авлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Өвчилсөн мал нуусан тохиолдолд торгуулийн арга хэмжээг авч, нөхөн олговрыг олгохгүй
Өвчилсөн мал нуусан тохиолдолд торгуулийн арга хэмжээг авч, нөхөн олговрыг олгохгүй. Зураг: МҮОНРТ

Мандал суманд хөл хорио тогтоогоод нилээдгүй хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын талаар сумын Засаг дарга Н.Лхагвадорж, ГХШ-ын дарга Д, Байгальмаа болон мэргэжилтнээс тодруулга мэдээ авлаа.

Дээрхи хугацаанд сумын нийт үхэр, гахай, хонь, ямаа нийлээд 29400 малд шүлхийн эсрэг 1,2-дахь вакцинийг хийж дуусаад байна. Сүүлийн 5 хоног дуудлага ирээгүй тул хөл хорионы 28 хоногийг тоолж эхэлсэн байсан боловч, иргэдийн өгсөн эхний мэдээллийн дагуу шалгахад 40 малаас 17 гаруй нь өвчтэй байсан байна. Өвчин туссан мал эдгэдэггүй ба иргэд өөрсдийн гар дор байх спирт, тариа зэргийг ашиглан малаа эмчлэх гэж оролдох нь ямарч нэмэргүй ,өвчнийг далд хэлбэрт нь оруулдаг 3 жил хүртэлхи хугацаанд халдвар тараасаар байдаг гэдгийг МХБайцаагч хэлж байна.

Өвчилсөн мал нуусан тохиолдолд торгуулийн арга хэмжээг авч, нөхөн олговрыг олгохгүй юм байна. Өвчин хаанаас гарсан талаар асуухад ОХУ-д шинжилгээг явуулсан, хариу ирээгүй байгаа гэсэн юм. Сумын хэмжээний бүх малын эмч нарыг дайчлан 3 групп гарган 78 өрхийн 230 малд үзлэг хийхэд 118 үхэр өвчтэй гарсан байна.

Мөн эрүүл үлдсэн малд шалгалт хийж, шинжилгээ авахаар болсон байна. Иргэдийн дунд бухимдал үүсгээд байгаа зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй машин их явж байгаа тухай лавлахад Онцгой болон йцагдаагийн байгууллага хяналт тавин ажиллаж байгаа ба зөрчил гаргасан жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэхь заалтаар захиргааны арга хэмжээ авч иргэнийг 150 нэгжээр торгох заалтын дагуу арга хэмжээ авсан байна.

Одоогийн байдлаар 26 иргэнд арга хэмжээ авагдсан байна. Мөн сумын хэмжээнд онцгой, ариутгал, цагдаа гээд зайлшгүй шаардлагатай албаны 40 гаруй автомашин зөвшөөрөлтэй оролцож байна. Хүнд өвчтэй, хүн нас барсан зэрэг зайлшгүй асуудлуудад 2 цагийн зөвшөөрлийг өгч байгаа. Төмөр замын ард машин явахгүй. Мод түлээ авах тухайд ДОК-д захиалга өгч авч болно. Нүүрсийг нүүрсний захад болон дуудлагаар хувиараа борлуулдаг хүмүүс машиндаа ариутгал хийлгэн явж байгаа гэсэн мэдээлэл өглөө.

Хамгийн гол нь 2 хоногийн хугацаанд бүх чиглэлийн тээврийн хэрэгслийн /хүнсний болон түлшний түгээлт/ хөдөлгөөнийг бүрэн хориглосон байгаа юм байна.

2017 оны 12 сарын 08-ны өдөр хуралдсан Онцгой комиссоос гарсан шийдвэрийг хүргэе.

1. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглолоо. /шинэ жил/
2. Ерөнхий боловсролын сургуульд сурдаг хөгжлийн бэрхшээлтэй 8 хүүхдүүдэд Зүүнхараа Политехник коллежийн авто машинаар үйлчлэн суралцах боломжийг бүрдүүллээ
3. Цэцэрлэгийн карентинийг дахин 5 хоног сунгалаа
4. Сэлэнгэ аймгаас ирж, буцах галт тэргийг Түнхэл өртөөнд зогсоохоор харъяа дээд шатны байгууллагад уламжлахаар боллоо.
5. 2 хоногийн хугацаанд бүх чиглэлийн тээврийн хэрэгслийн /хүнсний болон түлшний түгээлт/ хөдөлгөөнийг бүрэн хориглолоо.
6. Ариутгал халдваргүйжүүлэлт, тандалт судалгааны ажилд явж байгаа тээврийн хэрэгслийн тусгай зөвшөөрлийн загварыг шинэчилсэн байна.

Эх сурвалж: Миний Монгол Телевиз /Зүүнхараа/

Хуваалцах