Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвчин намдаах эм мансуурах зорилгоор хэрэглэсэн байж болзошгүй этгээдүүдийг шалгаж байна

22 настай, эмэгтэй “Ц” нарын 9 иргэн өвчин намдаах үйлчилгээтэй эмийг мансуурах зорилгоор хэрэглэсэн байж болзошгүй үйлдэл тогтоогдсон бөгөөд шалгалтын ажиллагаа явуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвчин намдаах эм мансуурах зорилгоор хэрэглэсэн байж болзошгүй этгээдүүдийг шалгаж байна
Өвчин намдаах эм мансуурах зорилгоор хэрэглэсэн байж болзошгүй этгээдүүдийг шалгаж байна. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дэн буудалд “Сэжигтэй этгээдүүд мансууруулах бодис хэрэглэж байна” гэсэн дуудлага бүртгэгджээ.

Уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 22 настай, эмэгтэй “Ц” нарын 9 иргэн өвчин намдаах үйлчилгээтэй эмийг мансуурах зорилгоор хэрэглэсэн байж болзошгүй үйлдэл тогтоогдсон бөгөөд шалгалтын ажиллагаа явуулж байна.

Хуваалцах