Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайтай байх

Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргууд орно.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайтай байх
Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайтай байх. Зураг: МҮОНРТ

Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайтай байх юм. Үүнд:

-Чанартай, шим тэжээлтэй хоол идэх,

-Биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах

-Улирлын байдалдаа тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий өмсөх

-Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх

-Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх

-Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх

-Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх

-Өдөрт 2-3 хумс саримсыг хоол ундандаа хэрэглэх

-Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгэн иллэг хийх

-Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших

-Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргууд орно.

Хуваалцах