Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвчтөн тээвэрлэж явсан түргэний машиныг мөргөж, эмчийг гэмтээжээ

Арванхоёрдугаар сарын 11-ний шөнийн 01:10 цагт буюу өнгөрөгч шөнө нийслэлийн Түргэн тусламжийн төвд “Хан-Уул дүүргийн иргэн 35 настай эмэгтэйн хэвлийгээр хүчтэй өвдөөд байна” гэсэн дуудлага иржээ. Эл дуудлагын дагуу түргэн тусламжийн эмч очиж, үзлэг хийх явцад өвдсөн эмэгтэйн согтуу нөхөр танхайрч,

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвчтөн тээвэрлэж явсан түргэний машиныг мөргөж, эмчийг гэмтээжээ
Өвчтөн тээвэрлэж явсан түргэний машиныг мөргөж, эмчийг гэмтээжээ. Зураг: МҮОНРТ

Арванхоёрдугаар сарын 11-ний шөнийн 01:10 цагт буюу өнгөрөгч шөнө нийслэлийн Түргэн тусламжийн төвд “Хан-Уул дүүргийн иргэн 35 настай эмэгтэйн хэвлийгээр хүчтэй өвдөөд байна” гэсэн дуудлага иржээ. Эл дуудлагын дагуу түргэн тусламжийн эмч очиж, үзлэг хийх явцад өвдсөн эмэгтэйн согтуу нөхөр танхайрч, тусламж үзүүлж буй эмчид хүндрэл учруулж, улмаар хэл амаар доромжилсон байна.

Мөн өвчтөнг зайлшгүй эмнэлэгт хүргэх шаардлагатай байсан учир түргэн тусламжийн баг авч явжээ. Гэтэл өвчтөний нөхөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, түргэн тусламжийн автомашины замд саад учруулж, араас нь мөргөсөн байна. Энэ үйлдлээс нь болж, өвчтөнд тусламж үзүүлж байсан эмч гэмтэл авч, түргэний машинд их хэмжээний эвдрэл учирсан гэнэ.

Хуваалцах