Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

"Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ долоо хоногт малчид дундын зуучлалгүйгээр өөрсдийн хотноос бэлтгэсэн махаа нийслэл хотынхонд худалдах "Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилж байна
"Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ долоо хоногт малчид дундын зуучлалгүйгээр өөрсдийн хотноос бэлтгэсэн махаа нийслэл хотынхонд худалдах "Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар 50 малчин оролцож 190.9 тонн махыг борлуулаад байна.

Өргөтгөсөн худалдаа энэ амралтын өдрүүдээр Баянгол дүүрэг 6 дугаар хороо Улаанбаатар паласын хашаанд, Баянзүрх дүүрэг Тэнгэр плаза худалдааны төв, Баянзүрх дүүрэг Жуковын талбай, Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо Тусгаар тогтолын талбай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин агуулах, Хан -Уул дүүргийн 20 дугаар хороо "Лавай" худалдааны төв, Багануур дүүрэг Хэрлэн худалдааны төв, Хан -Уул дүүрэг 15 дугаар хороо Цэнгэлдэх хүрээлэн гэсэн 8 байршилд үргэлжилж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Хуваалцах