Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Өвлийн идэш-2023” өргөтгөсөн худалдаагаар малчид 324.3 тн мах борлуулжээ

Өргөтгөсөн худалдаанд 19 аймгийн 50-79 малчин оролцож, хонины мах 74.1 үхрийн мах 195.6, ямааны мах 24.2, адууны мах 20.9 бусад төрлийн мах 9.5 тонн буюу нийт 324.3 тонн мах худалдан борлуулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Өвлийн идэш-2023” өргөтгөсөн худалдаагаар малчид 324.3 тн мах борлуулжээ
“Өвлийн идэш-2023” өргөтгөсөн худалдаагаар малчид 324.3 тн мах борлуулжээ. Зураг: МҮОНРТ

Хотын Ерөнхий менежерийн 2023 оны А/268 дугаар тушаалаар баталсан 11 байршилд нийслэлийн хүн амын өвлийн улирлын махны хангамжийн тогтвортой байдлыг хадгалах, орон нутгийн малчдын малын махыг дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд хүргэх зорилгоор Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран “Өвлийн идэш-2023” өргөтгөсөн худалдааг 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулсан.

Өргөтгөсөн худалдаанд 19 аймгийн 50-79 малчин оролцож, хонины мах 74.1 үхрийн мах 195.6, ямааны мах 24.2, адууны мах 20.9 бусад төрлийн мах 9.5 тонн буюу нийт 324.3 тонн мах худалдан борлуулжээ.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Хуваалцах