Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Увс аймаг шинэ дулааны станцыг туршиж эхэллээ

Увс аймгийн төв Улаангом хотноо шинээр баригдаж байгаа дулааны хоёрдугаар эх үүсвэрийг турших, горим тохиргоог тааруулах ажил эхэллээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Увс аймаг шинэ дулааны станцыг туршиж эхэллээ
Увс аймаг шинэ дулааны станцыг туршиж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн төв Улаангом хотноо шинээр баригдаж байгаа дулааны хоёрдугаар эх үүсвэрийг турших, горим тохиргоог тааруулах ажил эхэллээ.

Эхний 7 хоногт шинэ Дулааны станцын нэг, хоёрдугаар зууханд гал оруулах, шугам сүлжээнд горим тохируулга хийх ажлыг амжуулсан бол өнөөдрөөс хотын төвийн гол шугамаар ус шахаж, туршиж үзэнгээ горим тохируулгыг нь хийж эхэлжээ. Дулааны станцын горим тохируулгын ажил жигдэртэл туршилт явуулах бөгөөд гарсан зөрчил доголдлыг тухай бүрт нь засч байгаа юм.

Улаангом хотноо шинээр баригдсан дулааны хоёрдугаар эх үүсвэрийн барилга угсралтын ажлыг Улаанбаатар хотын “Баянхайрханы чоно” компани сүүлийн гурван жилийн хугацаанд барьж гүйцэтгэсэн юм.
Хуучин дулааны станцын тоног төхөөрөмж элэгдэн, 2011-2012 оны өвлийн ид ачааллын үеэр зогсолт хийж Улаангом даяараа хөлдөх аюулд тулж очиж байсан удаатай. Өнгөрсөн өвөл өмнөх гашуун туршлагаа давтахгүйн тулд Д.Сурмаажав захиралтай “Түлш дулааны нэгдэл” компанийн хамт олон өвлийн бэлтгэлээ сайтар базааж, төрөөс ч тусалж дэмжсэний хүчинд Улаангомчууд дулаахан өвөлжсөн. Энэ жилээс шинээр баригдсан дулааны хоёрдугаар эх үүсвэр ашиглалтад орчихвол Улаангомчууд даарахын зовлон үзэхгүй болох юм.

Хуваалцах