Увс аймагт 1000 тонн өвсийг үнэгүй, 500 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгов
Увс аймагт улсын нөөцөөс мянган тонн өвсийг үнэгүй, 500 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон.
Мэдээллийн алба

Увс аймагт улсын нөөцөөс мянган тонн өвсийг үнэгүй, 500 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон. Өнөөдрийн байдлаар Давст, Сагил, Түргэн, Өлгий, Өмнөговь, Бөхмөрөн, Ховд сум тус бүрт 20 тонн, Өндөрхангай, Малчин, Тэс, Завхан, Зүүнхангай, Зүүнговь сумд тус бүрт 60 тонн, Улаангом, Наранбулаг, Тариалан сумандд тус бүрт 40 тонн, Хяргас, Баруунтуруун сумдад 80 тонн, аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Цагдаагийн газарт тус тус 10 тонн өвс хуваарилаад байна гэж Увс аймгийн Засаг даргын орлогч н.Батболд ярилаа. Дэлгэрэнгүй мэдээг одоо дуулгая.


















