Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Увс аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөв

Увс аймгийн Сагил сумын төвөөс баруун зүгт 36 километрийн зайд өнөөдөр буюу 20-ны 06:24:07 цагт 4,5 магнитудын газар хөдлөлт боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Увс аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөв
Увс аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөв. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн Сагил сумын төвөөс баруун зүгт 36 километрийн зайд өнөөдөр буюу 20-ны 06:24:07 цагт 4,5 магнитудын газар хөдлөлт боллоо.

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) :50.29 91.11 гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Жич: Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.

Хуваалцах