Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Увс аймагт шатахууны үнэ буурлаа

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан "Ундарга-Увс" ХХК-ийн захирал Б.Норовсамбууд хүсэлт гаргасны дагуу дизель түлшийг 150 төгрөгөөр, АИ92 болон А80 бензинийг 20 төгрөгөөр хямдруулж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Увс аймагт шатахууны үнэ буурлаа
Увс аймагт шатахууны үнэ буурлаа. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан "Ундарга-Увс" ХХК-ийн захирал Б.Норовсамбууд хүсэлт гаргасны дагуу дизель түлшийг 150 төгрөгөөр, АИ92 болон А80 бензинийг 20 төгрөгөөр хямдруулж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хаврын тариалалтын ажил, мөн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил, дэд бүтэц болон барилгын ажлууд эхэлж байгаатай холбогдуулан дизель түлшний хэрэгцээ эрс нэмэгддэг.

Тиймээс ард иргэдийн ахуй амьдрал болон аж ахуй нэгж бизнес эрхлэгчдийн эрх ашигт нийцүүлэн "Ундрага-Увс" компанийн 19 салбар нэгж дээр ийнхүү бензин шатахууны үнийг бууруулжээ. Мөн хөнгөлөлтийн карттай хүмүүс А80, А92 бензинийг литр тутамд 70 төгрөгөөр, дизель түлшийг 200 төгрөгөөр тус тус хямдралтай авах боломжтой юм байна.

Хуваалцах