Увс аймагт цас, мөс цэвэрлэх ажил зохион байгуулж байна
Увс аймагт Улаангом сумын 0 гортигийн 39.2 км авто замын цас, мөсийг цэвэрлэх нийтийг хамарсан ажил зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Увс аймагт Улаангом сумын 0 гортигийн 39.2 км авто замын цас, мөсийг цэвэрлэх нийтийг хамарсан ажил зохион байгуулж байна. Тодруулбал, Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй 210 иргэн тав хоногийн хугацаанд цас, мөс цэвэрлэх юм байна.
Авто замын халтиргаа гулгааг арилгаж, гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой ажил хийж байгаа тул жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой оролцож, ажиллаж буй иргэдийг хүндэлж зорчихыг анхааруулж байна.





















