Увс аймгийн 19 сумын 73 багт гэр цэцэрлэг ажиллаж байна
Увс аймгийн 19 сумын 73 багт гэр цэцэрлэг ажиллаж байна. Зуны хувилбарт сургалтаар 1980 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох юм.
Мэдээллийн алба

Увс аймгийн 19 сумын 73 багт гэр цэцэрлэг ажиллаж байна. Зуны хувилбарт сургалтаар 1980 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох юм. Тус аймгийн хэмжээнд цэцэрлэгийн насны 8150 хүүхэд байгаагийн 11 хувь нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна.
СӨБ-ын үйлчилгээнээс гадуур байгаа эдгээр хүүхдийн 65 хувь нь Улаангом суманд, үлдсэн нь алслагдмал суурьшилтай малчдын хүүхдүүд юм. Тэдэнд СӨБ-ыг зуны улиралд эзэмшүүлэх зорилгоор хувилбарт сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч 2017-2018 оны хичээлийн жил өндөрлөсөн энэ цаг үед хөдөө сумдад гэр цэцэрлэгүүд сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Увс аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн н.Алтанцэцэгийн ярианд анхаарлаа хандуулъя.


















