Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Увс аймгийн 8 суманд инженерийн хийцтэй гүн өрмийн худаг гаргана

Өнөөдрийн байдлаар Увс аймгийн Засаг даргын захирамжаар баталсан ажлын комисс Түргэн, Давст сумын хоёр худгийг хүлээн аваад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Увс аймгийн 8 суманд инженерийн хийцтэй гүн өрмийн худаг гаргана
Увс аймгийн 8 суманд инженерийн хийцтэй гүн өрмийн худаг гаргана. Зураг: МҮОНРТ

ХХААХҮ-ийн төсвийн ерөнхийлөн захирагчийн багцаас бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр Увс аймгийн 8 суманд инженерийн хийцтэй гүн өрмийн худгийг MNS6088-2010 стандартын дагуу хийхээр болсон. Худгийг "Тэнхлэг-Ус" ХХК, туслан гүйцэтгэгчээр “Ус-Эрдэнэ” ХХК, “Энержи-Импайр” ХХК-ууд хийж гүйцэтгэж байна.

Өнөөдрийн байдлаар Увс аймгийн Засаг даргын захирамжаар баталсан ажлын комисс Түргэн, Давст сумын хоёр худгийг хүлээн аваад байна.

Хуваалцах