Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Увс аймгийн Бөхмөрөн суманд газар хөдөлжээ

Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн “Ачит нуур” гэдэг газар аравдугаар сарын 15-ны өдрийн 03:33 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Увс аймгийн Бөхмөрөн суманд газар хөдөлжээ
Увс аймгийн Бөхмөрөн суманд газар хөдөлжээ. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн “Ачит нуур” гэдэг газар аравдугаар сарын 15-ны өдрийн 03:33 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 17 км-т газар хөдлөлт болсон тухай ШУА-ийн ООГХ-ээс 03:40 цагт цахим шуудангаар ОБЕГ-т илгээсэн байна.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах