Увс аймгийн хэмжээнд мал төллөлт 37 хувьтай байна
Увс аймгийн хэмжээнд нэг сая 300 мянга гаруй эх мал төллөх тооцоо гарсан. Одоогийн байдлаар 500 орчим мянган мал төллөөд байна.
Мэдээллийн алба

Увс аймгийн хэмжээнд нэг сая 300 мянга гаруй эх мал төллөх тооцоо гарсан. Одоогийн байдлаар 500 орчим мянган мал төллөөд байна. Төл бойжилт хэвийн үргэлжилж байгааг орон нутгаас мэдээллээ.
Увс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн н.Хишигтогтохын яриаг та бүхэнд хүргэе. Тус аймгийн Бөхмөрөн суманд мал төллөлт хамгийн өндөр буюу 70 гаруй хувьтай байгаа бол Зүүнговь, Хяргас суманд мал төллөлт дөнгөж эхэлж байна.


















