Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Увс аймгийн хоёр хүүхэд Япон улсад сувилахуйн мэргэжил эзэмшинэ

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын санаачилгаар Увс аймгийн Ерөнхий боловсролын тавдугаар сургууль болон хоёрдугаар сургуулийн 12-р ангийн сурагчдаас сувилагч мэргэжил эзэмших сонирхолтой хоёр хүүхдийг сонгон Япон улсад суралцуулахаар боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Увс аймгийн хоёр хүүхэд Япон улсад сувилахуйн мэргэжил эзэмшинэ
Увс аймгийн хоёр хүүхэд Япон улсад сувилахуйн мэргэжил эзэмшинэ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын санаачилгаар Увс аймгийн Ерөнхий боловсролын тавдугаар сургууль болон хоёрдугаар сургуулийн 12-р ангийн сурагчдаас сувилагч мэргэжил эзэмших сонирхолтой хоёр хүүхдийг сонгон Япон улсад суралцуулахаар боллоо.

Энэхүү тэтгэлгийн сонгон шалгаруулах ярилцлагыг зохион байгуулахаар Олон Улсын Япон хэлний “Мацудо” сургуулийн захирал Ивамото Ниоки Увс аймагт ажилласан байна. Ярилцлагад нийт 10 хүүхэд оролцсоноос сурах идэвх санаачилга, тууштай байдлыг нь харгалзан үзэж хоёр хүүхдийг сонгон авах ба Японы талаас Улаанбаатар хотод гурван жил сувилахуйн мэргэжил эзэмших, хэлний бэлтгэлд суух зардал, сургуулиа төгсөөд Япон улсад хоёр жил суралцаж, ажлын байраар хангагдах зэрэг асуудлуудыг бүрэн хариуцаж ажиллахаар болжээ.

Хуваалцах