Өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг энэ сард багтаан нөхөн бүрдүүлэхийг үүрэг болгов
Засгийн газар өнөөдөр /2018.11.21/ ээлжит хуралдаанаа хийж, дараах асуудлыг хэлэлцлээ. 2018-2019 оны өвөл, хаврыг өнтэй давахын тулд аймаг, сум, дүүрэг өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө энэ сард багтаан нөхөн бүрдүүлэхийг үүрэг болгов.
Мэдээллийн алба

Өвөлжилт хүндрэх магадлалтай нутагт отроор яваа малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, бэлэн байдлаа хангах, явуулын үзлэг хийх, хүн, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг даалгав.