Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвөлжилтийн бэлтгэл 50 хувьтай байна

ХХААХҮ-ийн яамнаас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар малчдын түвшинд 744.2 мянган тонн өвс, 1078 тонн сүрэл, 6327.9 тонн ногоон тэжээл, 6747.0 тонн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөлжилтийн бэлтгэл 50 хувьтай байна
Өвөлжилтийн бэлтгэл 50 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

ХХААХҮ-ийн яамнаас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар малчдын түвшинд 744.2 мянган тонн өвс, 1078 тонн сүрэл, 6327.9 тонн ногоон тэжээл, 6747.0 тонн үйлдвэрийн тэжээл, 28.6 мянган тонн гар тэжээл, 425.0 тонн дарш, 38.7 мянган тонн давс, хужир бэлтгэж өвс, тэжээлийн бэлтгэл 53.0 хувьтай байна.

Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Орхон, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгууд 50.0-иас дээш хувьтай байна.

Засгийн газрын 186 дугаар тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд 30.8 мянган тонн өвс, 11.7 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг өгсөн. Одоогийн байдлаар 14.4 мянган тонн өвс буюу 46.6 хувьтай, 2.6 мянган тонн тэжээл буюу 22.4 хувьтай бэлтгэсэн байна.

Хуваалцах