Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвөлжилтийн бэлтгэл ажил эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Дорнод аймгийн Засаг даргын “Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний тухай” 05 тоот албан даалгаврыг боловсруулан батлуулахаар бэлтгэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөлжилтийн бэлтгэл ажил эхэллээ
Өвөлжилтийн бэлтгэл ажил эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Дорнод аймгийн Засаг даргын “Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний тухай” 05 тоот албан даалгаврыг боловсруулан батлуулахаар бэлтгэж байна.

“Бэлчээр, хадлан, тэжээлийн талаар баримтлах бодлого”–ын хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан батлуулж сумдад хүргүүлсэн. Мөн “Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах” тухай Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолын хүрээнд аймгийн аюулгүйн нөөцөд 250 тн өвс, 50 тн тэжээл, сумын аюулгүйн нөөцөд сум тус бүр 100 тн өвс, 30 тн тэжээл нийт 1400 тн өвс, 420 тн тэжээл бэлтгэх бол аймаг, сумын аюулгүйн нөөцөд нийт 1650 тн өвс, 470 тн тэжээл тус тус бэлтгэнэ гэж Дорнод аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуйн газраас мэдээллээ.

Хуваалцах