Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвөрхангай аймаг газар хөдлөлтийн 7-8 баллын бүсэд оршдог

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх аймгийн зөвлөл хуралдлаа. Хуралд Хубилай хааны нэрэмжит Одон геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэд оролцож Арвайхээр хотод газар хөдлөлтийн нарийвчилсан судалгаа хийсэн талаараа танилцуулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөрхангай аймаг газар хөдлөлтийн 7-8 баллын бүсэд оршдог
Өвөрхангай аймаг газар хөдлөлтийн 7-8 баллын бүсэд оршдог. Зураг: МҮОНРТ

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх аймгийн зөвлөл хуралдлаа. Хуралд Хубилай хааны нэрэмжит Одон геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэд оролцож Арвайхээр хотод газар хөдлөлтийн нарийвчилсан судалгаа хийсэн талаараа танилцуулжээ.

Өвөрхангай аймгийн нийт нутаг дэвсгэр газар хөдлөлтийн 7-8 баллын бүсэд оршдог байна. Тухайлбал нисэх буудлын зурвасаас урагш 8 балл, хангайн сумдууд 8 балл, харин Арвайхээр сумын төв 7 баллын газар хөдлөх магадлалтай гэнэ.

Сүүлийн жилүүдэд Өвөрхангай аймагт газар хөдлөлт болоогүй учраас иргэд тайван байдаг. Гэхдээ гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөл, Аймгийн ОБГ хамтран гамшигт үзэгдэлд бэлтгэлтэй байхад анхаарна.

Монгол улс газар хөдлөлийн бүсчлэлийн зураглалыг 1983 онд хийж байсан бөгөөд 2013 оноос эхлэн БХБЯ-ны захиалгаар 12 аймгийн газар хөдлөлтийн бичил мужлалтын зураглалын ажлыг хийгээд дуусч байгаа юм байна.

Хуваалцах