Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвөрхангай аймаг газар тариалангийн салбартаа Япон технологийг нэвтрүүлж эхэлжээ

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Өвөрхангай Түншлэл-2019” намрын баярт оролцов.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөрхангай аймаг газар тариалангийн салбартаа Япон технологийг нэвтрүүлж эхэлжээ
Өвөрхангай аймаг газар тариалангийн салбартаа Япон технологийг нэвтрүүлж эхэлжээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Өвөрхангай Түншлэл-2019” намрын баярт оролцов. Сум, орон нутагтаа үйлдвэрлэл эрхэлж байгаа үйлдвэрлэгчдийг дэмжих, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг энэ арга хэмжээ 19 дэх жилдээ болж байна.

Сүүлийн жилүүдэд Өвөрхангай аймгийн бизнесийн салбарын өрсөлдөх чадвар нэмэгдэж байна. Тухайлбал, өнгөрсөн онд гэхэд улсын хэмжээнд бизнесийн өрсөлдөх чадвараар хоёрдугаарт, эдийн засгийн өрсөлдөх чадвараар тавдугаар байрт орсон үзүүлэлттэй гарсан. Төр засгийн бодлогоос гадна олон улсын төсөл, хөтөлбөрүүд орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихэд бодитой хувь нэмэр оруулдаг. Өвөрхангай аймаг, Японы Такикава хот хооронд найрамдалт хамтын ажиллагаа тогтоогоод найман жил болж байна.

Энэ хугацаанд хоёр тал газар тариалангийн салбарт үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. Орон нутгийн газар тариалан эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төслүүд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд хамтын ажиллагааны үр дүнд Өвөрхангай аймгаас 30 гаруй мэргэжилтэн Японд газар тариалангийн чиглэлээр суралцаж ирээд сурсан мэдсэнээ амжилттай хэрэгжүүлж байгаа. Мөн бөөрөнхий сонгиныг үрсэлгээгээр тариалах технологийг үр дүнтэй нутагшуулж, 18 сумын 172 тариаланч энэхүү тариалалтыг амжилттай туршиж, үр шимийг нь үзэж байгаа талаар аймгийн Засаг дарга Г.Ганболд танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах