Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Өвөрхангай аймагт тэмээнд мал, амьтны галзуу өвчний шинж тэмдэг илэрчээ

Өвөрхангай аймгийн Баруун-Баян-Улаан сумын Өлзийт багийн “Бор-Ус” гэдэг газар малчин “С”-ийн 1 тэмээнд мал, амьтны галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн тул, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тогтоогдсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөрхангай аймагт тэмээнд мал, амьтны галзуу өвчний шинж тэмдэг илэрчээ
Өвөрхангай аймагт тэмээнд мал, амьтны галзуу өвчний шинж тэмдэг илэрчээ. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн Баруун-Баян-Улаан сумын Өлзийт багийн “Бор-Ус” гэдэг газар малчин “С”-ийн 1 тэмээнд мал, амьтны галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн тул, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тогтоогдсон байна. 01-р сарын 14-ний өдрөөс тус сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон. Нийт 10 м2 талбайд халдваргүйжүүлэлт хийгээд байна.

Мөн Хөвсгөл аймгийн Рашаант, Тосонцэнгэл сумдад малчин “Б”, “Г”-ийн 2 үхэрт мал, амьтны галзуу өвчний шинж тэмдэг илэрч хорогдсон тул, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тогтоогдсон байна. Тус сумдын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоожээ.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хуваалцах