Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвөрхангай аймгийн мал эмнэлгийн газрын лаборатори шинэ тоног төхөөрөмжөөр хангагдлаа

“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн “Мал эмнэлгийн үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх бүрэлдэхүүн хэсгээс Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын лабораторид оношилгооны тоног төхөөрөмжүүдийг нийлүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөрхангай аймгийн мал эмнэлгийн газрын лаборатори шинэ тоног төхөөрөмжөөр хангагдлаа
Өвөрхангай аймгийн мал эмнэлгийн газрын лаборатори шинэ тоног төхөөрөмжөөр хангагдлаа. Зураг: МҮОНРТ

“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн “Мал эмнэлгийн үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх бүрэлдэхүүн хэсгээс Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын лабораторид оношилгооны тоног төхөөрөмжүүдийг нийлүүллээ.

Энэхүү тоног төхөөрөмж нь “Мал эмнэлгийн лавлагаа лабораторийн сүлжээг хөгжүүлэх богино болон дунд хугацааны стратеги”-ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх бөгөөд 18 нэр төрлийн тоног төхөөрөмж бүхий багцад

-86 хэмийн гүн хөлдөөгч, аналитик жин, био-аюулгүйн кабинет, ЭЛИЗА хавтан уншигч, лабораторийн халаалт, агааржуулалт, хөргөлтийн HAVC систем, инкубатор, тоон микроскоп, хүнсний өндөг дурандах овоскоп, нян устгах хэт ягаан туяаны зөөврийн гэрэл, аюулгүйн шүршүүр, нүд угаагч зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд багтсан.

Ингэснээр орон нутагт шинжилгээ хийх, дээжийг хадгалах нөхцөл сайжирч, орон нутагт малын халдварт болон халдваргүй өвчнийг илрүүлэх чадавх бэхжихээс гадна хүнсний аюулгүй байдлын баталгаа хангагдах юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах