Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвөрхангай аймгийн сумдын наадам энэ сарын 5-9-ний өдрүүдэд болно

Өвөрхангай аймаг энэ жилийн баяр наадмаа Өндөр гэгээний мэндэлсний 380 жилийн ойн даншигтайгаа хамтатган тэмдэглэх бол тус аймгийн сумд энэ сарын 5-9-ний өдрүүдэд наадамлахаар болжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөрхангай аймгийн сумдын наадам энэ сарын 5-9-ний өдрүүдэд болно
Өвөрхангай аймгийн сумдын наадам энэ сарын 5-9-ний өдрүүдэд болно. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймаг энэ жилийн баяр наадмаа Өндөр гэгээний мэндэлсний 380 жилийн ойн даншигтайгаа хамтатган тэмдэглэх бол тус аймгийн сумд энэ сарын 5-9-ний өдрүүдэд наадамлахаар болжээ. Тодруулбал, энэ жил Уянга сумын 90 жилийн ой тохиож байгаа бөгөөд сумын иргэд энэ сарын 18, 19-нд наадамлахаар болсон байна. Харин Баруунбаян-Улаан сум энэ сарын 5, 6-нд, Баян-Өндөр, Гучин-Ус, Богд, Нарийнтээл, Тарагт, Төгрөг, Хайрхандулаан, Хужирт сумд 6, 7-нд, Бүрд, Бат-Өлзий, Баянгол, Есөнзүйл, Зүүнбаян-Улаан, Сант зэрэг зүүн талын зургаан сум 7, 8-нд, Өлзийт, Хархорин сумд 8-9-ний өдрүүдэд наадамлахаар болжээ.

Хуваалцах