Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвөрхангайд цагаан будааны талбай үерт автлаа

Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд өчигдөр хүчтэй бороо орсны улмаас уруйн /уулархаг газар нутгийн бүсд хүчтэй аадар борооны улмаас уулын чулуурхаг хөрс, том ширхэгтэй чулуу бүхий хөрс хамагдаж урсахыг уруйн үер гэдэг/ үер бууж, сумын төв бүхэлдээ усанд автан хоёр айлын хашаа, таван айлын гэр үерт

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөрхангайд цагаан будааны талбай үерт автлаа
Өвөрхангайд цагаан будааны талбай үерт автлаа. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд өчигдөр хүчтэй бороо орсны улмаас уруйн /уулархаг газар нутгийн бүсд хүчтэй аадар борооны улмаас уулын чулуурхаг хөрс, том ширхэгтэй чулуу бүхий хөрс хамагдаж урсахыг уруйн үер гэдэг/ үер бууж, сумын төв бүхэлдээ усанд автан хоёр айлын хашаа, таван айлын гэр үерт өртжээ.

Мөн цагаан будааны тариалангийн 60м2 туршилтын талбай усанд автаж, усалгааны систем гэмтсэн бөгөөд хохирлын хэмжээг тогтоохоор сумын Онцгой комисс ажиллаж байна.

Түүнчлэн уг өдөр Өвөрхангай аймгаас 60 км, Зүүн-Баян улаан сумаас 15 км зайд “Угалзын гарам” хэмээх газар “Ланд 80” маркийн дөрвөн хүнтэй автомашин усанд суусан гэх дуудлагыг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэний дагуу Аврах бүлгийн алба хаагчид аврах ажиллагаа явуулжээ. Сүүлийн өдрүүдэд аймгийн зарим сумдад дуу цахилгаантай, аадар бороо тасралтгүй орж байгаа ба цаашид үргэлжлэх төлөвтэй байна.

/МОНЦАМЭ/

Хуваалцах