Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвөрхангайн БОЭТ-д Гемодиализын аппаратад одоогоор 1692 хүн оржээ

Бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд үндсэн гурван төрлийн эмчилгээ хийдэг. Гемодиализын аппарад, хэвлийн диализ мөн бөөр шилжүүлэн суулгах юм. Аймгийн эмнэлэг хэвлийн диализтай болох төлөвлөгөөтэй байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөрхангайн БОЭТ-д Гемодиализын аппаратад одоогоор 1692 хүн оржээ
Өвөрхангайн БОЭТ-д Гемодиализын аппаратад одоогоор 1692 хүн оржээ. Зураг: МҮОНРТ

ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Өвөрхангай аймгийн БОЭТ-д Гемодиализын аппарадыг хоёр жилийн өмнө суурилуулжээ. Гемодиализын аппараданд давхардсан тоогоор 1692 хүн орсон байна.

Бөөрний архаг үрэвсэл нь бөөрний дутагдалд хүргэдэг. Бөөрний архаг дутагд­лын эцсийн шатанд орсон бу­юу эмийн эмчилгээ үр дүнгүй болсон тохиолдолд бөөр орлуулах буюу гемодиализын аппаратанд өвчтөнийг оруул­ж амьдрах насжилтыг уртасгадаг аж.

Тус аппарад нь өвчтөний цусанд байгаа хортой бодисийг ялгаруулж аваад шүүж цэвэрлээд буцааж өвчтөний биед нь юүлж өгдөг эмчилгээний арга юм. Өвөрхангай аймагт өнөөдрийн байдлаар бөөрний архаг дутагдалтай таван хүн байна. Эдгээр иргэн өмнөх жилүүдэд аймгийн нэгдсэн эмнэлэгт гемодиализийн аппарат байхгүйн улмаас Улаанбаатар хотод Улсын төв нэгдүгээр эмнэлэг болон хувийн эмнэлгүүдэд очиж гемодиализийн аппаратанд ордог байжээ.

Бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд үндсэн гурван төрлийн эмчилгээ хийдэг. Гемодиализын аппарад, хэвлийн диализ мөн бөөр шилжүүлэн суулгах юм. Аймгийн эмнэлэг хэвлийн диализтай болох төлөвлөгөөтэй байна.

Бөөрний архаг дутагдалтай өвчтөн долоо хоногт 3-4 удаа гемодиализийн аппараданд орох шаардлагатай байдаг байна. Зарим өвчтөн зөвхөн гемодиализийн аппараданд орохын тулд сумаасаа аймгийн төвд ирж суурьшжээ.

Ийнхүү аймгийн БОЭТ гемодиализийн тасагтай болсноор бөөрний архаг дутагдалтай иргэд Улаанбаатар хот явж эмчилгээ хийлгэх шаардлагагүй болж нутагтаа эмчилгээгээ хийлгэн эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй болсон давуу талтай юм.

Хуваалцах