Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өвөрхангайн хувьд өнгөрсөн онд 1700 гаруй ажлын байр бий болгожээ

Томоохон үйлдвэрүүд, хувийн ААН-үүд эсвэл өрхийн үйлдвэрлэлээр л ажилгүй байгаа иргэдийг ажлын байраар хангахгүй бол төрийн байгууллагад ажиллах орон тоо үндсэндээ дүүрчихсэн гэхэд болно.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөрхангайн хувьд өнгөрсөн онд 1700 гаруй ажлын байр бий болгожээ
Өвөрхангайн хувьд өнгөрсөн онд 1700 гаруй ажлын байр бий болгожээ. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймаг 113 мянга гаруй хүн амтай. Үүнээс 71,0 мянга нь хөдөлмөрийн насны иргэд байгаа юм. Эдгээрийн 56,0 орчим нь л ажил хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн статистик мэдээлэл байна.

2017 оны жилийн эцсийн байдлаар 1700 гаруй ажлын байр шинээр бий болж 1475 иргэнийг ажлын байран зуучилжээ. Орон нутгийн онцлог бол худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбарт ажлын байрны нийлүүлэлт ихтэй байдаг бөгөөд үүнийгээ түшиглэн ажлын байрыг нэмэгдүүлэх чилэлээр "Ажилгүйдлыг бууруулах, эдийн засгийг эрчимтэй хөжүүлэх" бодлогыг ч барьж ажиллаж байгаа юм.

Ажилгүй байгаа иргэдийн 50 хувь нь залуучууд. Үүний 26 хувь нь дээд боловсролтой гэнэ.

Томоохон үйлдвэрүүд, хувийн ААН-үүд эсвэл өрхийн үйлдвэрлэлээр л ажилгүй байгаа иргэдийг ажлын байраар хангахгүй бол төрийн байгууллагад ажиллах орон тоо үндсэндээ дүүрчихсэн гэхэд болно.

Нөгөө талаар ажил олгогчид дээд боловсролтой залуучууд ажлын мэдлэг, ур чадвар дутмаг , ажилдаа сэтгэл гаргаж ажиллахгүй байна, хөдөлмөрт бэлтгэгдээгүй байна гэсэн шүүмжлэлийг өгч байна.

Иймээс хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрийг боловсруулж, мэргэжилийг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулан сонгодог байх зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөж байна.

Хуваалцах