Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үзэгчдийн анхааралд

МҮОНРТ Азийн спортын XVIII их наадмыг монголын үзэгчдэдээ албан ёсны онцгой эрхтэйгээр хүргэж байгаа билээ. Энэ удаагийн наадмын зохион байгуулалт хангалтгүй байгаагаас шалтгаалан олон эмх замбараагүй

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үзэгчдийн анхааралд
Үзэгчдийн анхааралд. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ Азийн спортын XVIII их наадмыг монголын үзэгчдэдээ албан ёсны онцгой эрхтэйгээр хүргэж байгаа билээ. Энэ удаагийн наадмын зохион байгуулалт хангалтгүй байгаагаас шалтгаалан олон эмх замбараагүй байдал үүсч, урьдчилан төлөвлөгдөж, зарлагдсан спортын төрлүүд, тоглолтууд цаг тулгаж гэнэт өөрчлөгдөх, шууд дамжуулалтууд цагтаа эхлэхгүй... гэх мэт дутагдлууд өдөр тутам гарч байна.

Энэ нь ганц МҮОНРТ төдийгүй онцгой эрх аван ажиллаж байгаа АBU буюу Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн сүлжээний бүх гишүүн телевизүүдэд хүндрэл үүсгэж байгаа юм.

Иймд урьдчилан зарлагдсан хөтөлбөр солигдох зэргээс шалтгаалан спорт сонирхогчдын үзэхийг хүссэн зарим тоглолтыг дамжуулж чадахгүй байгаадаа үзэгчдээсээ хүлцэл өчье! Азийн Спортын XVIII Их Наадмыг монголчууддаа хүргэж, тивийн дэвжээн дээр өрсөлдөж байгаа Монголын тамирчдаа дэмжихийн төлөө бид хичээнгүйлэн ажиллаж байна.

МҮОНРТ

Хуваалцах