Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд 15-39 насны иргэд үнэ төлбөргүй хамрагдана

Хүн амын дунд зонхилж улмаар нас баралтын гол шалтгаан болсон элэгний хорт хавдар, элэгний хатуурал үүсгэж байгаа, в, с вирусийн халдварын илрүүлэг шинжилгээнд Ховд аймгийн 10000 гаруй иргэн хамрагджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд 15-39 насны иргэд үнэ төлбөргүй хамрагдана
В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд 15-39 насны иргэд үнэ төлбөргүй хамрагдана. Зураг: МҮОНРТ

Хүн амын дунд зонхилж улмаар нас баралтын гол шалтгаан болсон элэгний хорт хавдар, элэгний хатуурал үүсгэж байгаа, В, С вирусийн халдварын илрүүлэг шинжилгээнд Ховд аймгийн 10000 гаруй иргэн хамрагджээ. Элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэх элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны иргэд шинжилгээ өгөх ёстой байсан ч Ховд аймгийн иргэд хангалтгүй хамрагдсан дүн мэдээ гарсан байна. Харин хөтөлбөрийн 2 дахь шатны шинжилгээ, оношилгоонд 15-39 насны иргэд харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвөөрөө дамжин хамрагдах боломжтой юм байна.

Монгол улсын Засгийн газраас Хүн амын нас баралтын 15 хувийг эзэлж буй элэгний хорт хавдрын өвчлөлийг эрт илрүүлж, шалтгаант нас баралтыг бууруулах, таслан зогсоохоор “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.Тус хөтөлбөрийн 1 дүгээр шатны үйл ажиллагааг элэгний хорт хавдрын өвчлөл өндөртэй аймгуудын нэг Ховд аймагт хэрэгжүүлсэн ч иргэд эрт илрүүлэг, оношилгоонд хангалтгүй хамрагдсан дүн мэдээ гарчээ.

Ховд аймагт 40-65 насны 18320 даатгуулагч иргэн элэгний В,С вирусийн илрүүлэг, шинжилгээнд хамрагдахаас 10810 хүн нь хамрагдсан байна. Тэгвэл Элэг бүтэн монгол үндэсний хөтөлбөрийн 2-р үе шатанд эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн 15-39 насны иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой юм. Мөн хөтөлбөрийн 1 дүгээр шатны илрүүлэг үзлэгт хамрагдаж амжаагүй 40-65 насны иргэд энэ удаа хамрагдах боломжтой юм байна.

Өнөөдрийн байдлаар Элэг бүтэн монгол үндэсний хөтөлбөрийн II үе шатны илрүүлэг шинжилгээнд хамрагдсан 14480 иргэний 1628 нь хепатит С вирусийн, 1711 нь хепатит В вирусын халдвартай гарчээ. В, С вирус илэрсэн иргэд Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хандан вирусийн идэвхжлээ тодорхойлуулж байгаа юм.

Харин хепатитийн В вирусийн халдваргүй иргэдийг сайн дурын дархлаажуулалтад хамруулах ажлыг өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан явуулж байна. Ховд аймгийн хэмжээнд 840 иргэн элэгний В8 С вирусаас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдаад байна.

Хуваалцах