Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Вакцин хийлгэсэн малын махыг 14-21 хоногийн дараа хүнсэнд хэрэглэж болно

Сүүлийн саруудад улсын хэмжээнд малын халдварт шүлхий, боом, цэцэг өвчний тархалт нэмэгдэж байна. Тиймээс орон даяар мал вакцинжуулах ажил эрчимтэй өрнөж буй юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Вакцин хийлгэсэн малын махыг 14-21 хоногийн дараа хүнсэнд хэрэглэж болно
Вакцин хийлгэсэн малын махыг 14-21 хоногийн дараа хүнсэнд хэрэглэж болно. Зураг: МҮОНРТ

Сүүлийн саруудад улсын хэмжээнд малын халдварт шүлхий, боом, цэцэг өвчний тархалт нэмэгдэж байна. Тиймээс орон даяар мал вакцинжуулах ажил эрчимтэй өрнөж буй юм.

Вакцин хийлгэсэн малын махыг 14-21 хоног болсны дараа хүнсэнд хэрэглэх ёстой байдаг аж. Учир нь вакцин бүр харилцан адилгүй хугацаанд малын биед бүрэн шимэгдэж дуусдаг бөгөөд үүнийх нь дараа махыг нь хүнсэндээ хэрэглэх ёстой байдаг. Түүнчлэн хүчтэй антибиотикийн төрлийн эм тариа хийлгэсэн малын махыг ч мөн 14-21 хоногийн дараа хүнсэндээ хэрэглэдэг байна.

Нийслэлийн иргэдийн хувьд махыг нь авч байгаа мал вакцин хийлгээд хэд хоносныг нь мэдэх боломжгүй. Тиймээс мах нийлүүлэгчид энэ талаар мэдээлэлтэй байх ёстойгоос гадна товчоод дээр байрлаж байгаа хяналтын байцаагч нар хот руу оруулж ирж байгаа мал хаанаас ирсэн, хэзээ вакцин хийлгэсэн зэргийг хянаж байгаа ажээ.

Нэмж мэдээлэхэд, он гарсаар Сухбаатар аймгийн 11, Хэнтий аймгийн ес, Дорнод аймгийн долоо, Төв аймгийн 10, Дорноговь аймгийн найм, Дундговь аймгийн таван сум, нийслэлийн Баянзүрх дүүрэгтэй нийлээд долоон аймгийн 51 сум, дүүрэгт хонины цэцэг өвчин гарсан. Мөн Говьсүмбэр, Төв аймаг шүлхий өвчний тархалттай байна. Өвчний улмаас 5800 гаруй малыг устгажээ. Одоогоор Баруун-Урт, Төв аймгийн Баян, Баянцагаан, Дундговь аймгийн Сайнцагаан, Говь-Угтаал, Дорноговийн Сайншанд зэрэг дөрвөн аймгийн найман суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Өвчний тархалт зогссон гэж ойлгож болно.

Нийслэлийн мал эмнэлгийн газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ариутгах, халдваргүйжүүлэлтийн цэгийг 22-ын товчоо, Баянзүрхийн товчоо зэрэг бүх товчоодод хийж байна.

Хуваалцах