Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Вакцины талаарх сөрөг мэдээлэл, цуурхлын тандалт, хариу мэдээлэл өгөх арга зүй” сургалт болов

Дархлаажуулалтын 10 хоногийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр “Вакцины талаарх сөрөг мэдээлэл, цуурхлын тандалт, хариу мэдээлэл өгөх арга зүй” сургалтыг зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Вакцины талаарх сөрөг мэдээлэл, цуурхлын тандалт, хариу мэдээлэл өгөх арга зүй” сургалт болов
“Вакцины талаарх сөрөг мэдээлэл, цуурхлын тандалт, хариу мэдээлэл өгөх арга зүй” сургалт болов. Зураг: МҮОНРТ

Дархлаажуулалтын 10 хоногийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр “Вакцины талаарх сөрөг мэдээлэл, цуурхлын тандалт, хариу мэдээлэл өгөх арга зүй” сургалтыг зохион байгуулж байна.

"Шинэ нийгмийн эрүүл мэнд" ТББ-ын хийсэн “Вакцинд эргэлзэх байдлын судалгаа”-гаар нийт эцэг эх, асран хамгаалагчдын 93.5 хувь нь вакцины ач холбогдлыг хүлээн зөвшөөрч байсан бол 27.3 хувь нь вакцины аюулгүй байдалд үл итгэдэг, 13.7 хувь нь эмнэлгийн ажилтанд сэтгэл ханамжгүй байснаас, 16.6 хувь нь бусад шалтгаанаар хүүхдээ вакцинаас хоцроодог нь тогтоогджээ.

Мөн олон нийтийн сүлжээгээр дархлаажуулалтын эсрэг худал мэдээлэл түгээх, дархлаажуулалтын эсрэг лобби бүлэг байгуулах зэрэг нь дархлаажуулалтын хамралтыг бууруулан, улмаар халдварт өвчний дэгдэлт гарах нөхцлийг бүрдүүлэхэд гол хүчин зүйл болж байгааг анхааруулсан байна.

Иймээс дээрх сургалтаар дархлаажуулалтын сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан дархлаажуулалтын талаарх сөрөг мэдээлэл, цуу ярианд тандалт хийх, хүн амын дунд гарч байгаа цуу яриа, эргэлзээ төрүүлсэн асуудал, үйл явдлыг баталгаажуулах, эцэг эх, асран хамгаалагчдад үнэн бодит мэдээллийг хүргэх ур чадвар эзэмшүүлэх талаар сурган, гарын авлага гаргах аж.

Сургалтад дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, ХӨСҮТ, НЭМҮТ, ЭХЭМҮТ, Дархан-Уул аймгийн ЭМГ-ын эмч мэргэжилтнүүд оролцож байна.

Хуваалцах