Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ваннаби групптэй хамтран “10 сая иргэнтэй Метаверс Улаанбаатар хот” байгуулах асуудлыг хэлэлцлээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, метаверс хотыг бий болгох чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэх хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Ваннаби группийн Ерөнхийлөгч Жон Ёнчол болон бусад төлөөлөлтэй уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ваннаби групптэй хамтран “10 сая иргэнтэй Метаверс Улаанбаатар хот” байгуулах асуудлыг хэлэлцлээ
Ваннаби групптэй хамтран “10 сая иргэнтэй Метаверс Улаанбаатар хот” байгуулах асуудлыг хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, метаверс хотыг бий болгох чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэх хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Ваннаби группийн Ерөнхийлөгч Жон Ёнчол болон бусад төлөөлөлтэй уулзлаа.

Метаверс ертөнцөөр дамжуулан хоёр орны соёл, уламжлал, аялал жуулчлалын харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлэх зорилго тавин ажиллах бөгөөд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар боллоо.

“Ваннаби групп” нь санамж бичгийн хүрээнд “10 сая иргэнтэй метаверс Улаанбаатар хот”-ыг байгуулах ажлыг хийж гүйцэтгэнэ.

Мөн мэдээллийн технологийг ашиглан метаверс ертөнцийг байгуулах хүрээнд түүний менежментийг удирдах хүний нөөцөө бэлтгэн сургахын тулд “Чингис хаан метаверс дээд сургууль”-ийг байгуулан ажиллахаар төлөвлөж байгааг хэлэлцлээ гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Хуваалцах