Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

“Вашингтон” зочид буудалд гарсан галыг унтраалаа

Баянзүрх дүүргийн 6-р хороонд байрлах “Вашингтон” зочид буудалд гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр буюу наймдугаар сарын 22-ны 09 цаг 27 минутад нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Вашингтон” зочид буудалд гарсан галыг унтраалаа
“Вашингтон” зочид буудалд гарсан галыг унтраалаа. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн 6-р хороонд байрлах “Вашингтон” зочид буудалд гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр буюу наймдугаар сарын 22-ны 09 цаг 27 минутад нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 15 алба хаагч, дөрвөн автомашинтайгаар шуурхай ажиллаж, 25 минутад галыг бүрэн унтраалаа.

Гал түймэр тус зочид буудлын хоёр давхарт гарч, эд хогшил шатаж байжээ. Мөн аврагчид утаажилтын бүсээс 13 иргэнийг аюулгүй газар гаргасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах