Вьетнам улс руу гүн хөлдөөсөн мах экспортлох талаар ярилцжээ
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле БНСВУ-ын Ханой хотод болж буй бүс нутгийн чуулганд оролцож байх үеэрээ БНСВУ-ын салбар яамны дэд сайдтай уулзалт хийсэн байна.
Мэдээллийн алба

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле БНСВУ-ын Ханой хотод болж буй бүс нутгийн чуулганд оролцож байх үеэрээ БНСВУ-ын салбар яамны дэд сайдтай уулзалт хийсэн байна. Уулзалтаар хоёр орны үзэглэсэн санамж бичигт тусгагдсаны дагуу Монгол Улсаас Вьетнам улс руу гүн хөлдөөсөн мах экспортлох асуудлыг түргэвчлэх талаар ярилцаж, санал бодлоо солилцжээ.
Хоёр өдөр үргэлжилсэн "Гамшигт тэсвэртэй хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоог сайжруулах нь сэдэвт" бүс нутгийн чуулганд 20-иод орны сайд, дэд сайд, НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн суурин төлөөлөгч, бодлогын зөвлөх, мэргэжилтнүүд болон холбогдох албаны хүмүүс оролцжээ.
Мал аж ахуй, газар тариалан, ойн аж ахуй, загасны аж ахуй, эрсдэлийн санхүүжилт, хотжилтын тэсвэртэй тогтолцоо зэрэг салбарын хүрээнд зэрэгцээ хурлууд зохион байгуулагдсанаар тус чуулган өндөрлөжээ. Дэд сайд Ж.Сауле зэрэгцээ болон нэгдсэн хурлаас гарсан зөвлөмжийг оролцогчдод хүргэж, хаалтын үг хэлсэн байна.



















