Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Вьетнам улс руу гүн хөлдөөсөн мах экспортлох талаар ярилцлаа

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле БНСВУ-ын Ханой хотод болж буй бүс нутгийн чуулганд оролцож байх үеэрээ /2018.03.16/ БНСВУ-ын салбар яамны дэд сайдтай уулзалт хийлээ. Уулзалтаар, хоёр орны үзэглэсэн санамж бичигт тусгагдсаны дагуу Монгол Улсаас Вьетнам улс руу гүн хөлдөөсөн мах экспортлох асуудлыг түргэв

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Вьетнам улс руу гүн хөлдөөсөн мах экспортлох талаар ярилцлаа
Вьетнам улс руу гүн хөлдөөсөн мах экспортлох талаар ярилцлаа. Зураг: МҮОНРТ

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле БНСВУ-ын Ханой хотод болж буй бүс нутгийн чуулганд оролцож байх үеэрээ /2018.03.16/ БНСВУ-ын салбар яамны дэд сайдтай уулзалт хийлээ. Уулзалтаар, хоёр орны үзэглэсэн санамж бичигт тусгагдсаны дагуу Монгол Улсаас Вьетнам улс руу гүн хөлдөөсөн мах экспортлох асуудлыг түргэвчлэх талаар ярилцаж, санал бодлоо солилцсон байна. Хоёр өдөр үргэлжилсэн "Гамшигт тэсвэртэй хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоог сайжруулах нь сэдэвт" бүс нутгийн чуулганд 20-иод орны Сайд, дэд сайд, НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн суурин төлөөлөгч, бодлогын зөвлөх, мэргэжилтнүүд болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.Мал аж ахуй, газар тариалан, ойн аж ахуй, загасны аж ахуй, эрсдэлийн санхүүжилт, хотжилтын тэсвэртэй тогтолцоо зэрэг салбарын хүрээнд зэрэгцээ хурлууд зохион байгуулагдсанаар ийнхүү тус чуулган өндөрлөж байна. Дэд сайд Ж.Сауле зэрэгцээ болон нэгдсэн хурлаас гарсан зөвлөмжийг оролцогчдод хүргэж, хаалтын үг хэллээ.

Хуваалцах