Видео хурлын системийг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хорооны хэсгийн байцаагч нартай хийж буй видео хурал нь цагдаагийн байгууллагын сүлжээг ашиглаж нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагч,
Мэдээллийн алба

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хорооны хэсгийн байцаагч нартай хийж буй видео хурал нь цагдаагийн байгууллагын сүлжээг ашиглаж нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагч, хэсгийн байцаагч, хороо хариуцсан цагдаагийн ажилтнуудад удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, ажлын чиглэлийг цаг алдалгүй шуурхай дамжуулж мэдээлэх, алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаа, ажлын цаг ашиглалтыг хяналт тавих боломжтой шинэлэг ажил арга хэмжээ юм.
Энэхүү ажлыг хийхэд техник хэрэгслийн хувьд шилэн кабелаар холбогдсон хороодод алба хаагчид өөрсдөө 35000 төгрөгөөр камер худалдан авч шийдсэн байна.
Мөн өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан жижүүрийн өрөөний тохижилтыг хийж гүйцэтгэсэн нь алба хаагчдын ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулсан, ажиллах урам зоригийг сэргээсэн ажил боллоо. Үүний зэрэгцээ дарга нар хуваарийн дагуу жижүүрийн үйл ажиллагаа, иргэдээс ирүүлж байгаа гомдол, мэдээллийн шийдвэрлэлтэд хяналт тавьж, дуудлага өгсөн утас руу эргэж холбогдон цагдаагийн алба хаагчдаас дуудлага, мэдээллийг шийдвэрлэсэн талаар болон иргэдийн сэтгэл ханамжийн байдлыг тодруулж, санал хүсэлтийг сонсох ажил хэвшсэн байна.


















