Вируст хепатитийн дэлхийн чуулга уулзалт Бразил улсын Сан Пауло хотноо эхэллээ
Чуулга уулзалтад Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Хавдар судлалын үндэсний төвийн eрөнхий захирал Ж.Чинбүрэн нар оролцож байна.
Мэдээллийн алба

Вируст хепатитийн дэлхийн чуулга уулзалт Бразил улсын Сан Пауло хотноо өчигдөр эхэллээ. Чуулга уулзалтад Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Хавдар судлалын үндэсний төвийн eрөнхий захирал Ж.Чинбүрэн нар оролцож байна.
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн бусад таван улсын төлөөлөгчийн хамт “Хепатитгүй Ирээдүйн төлөө Манлайлагч” арга хэмжээг нээж үг хэллээ. Хепатитын халдвараас сэргийлэх, эмчлэх, хянахад чиглэсэн үйл ажиллагааг манай улсаас гадна таван улс онцгой хүчин чармайлт гаргаж хэрэгжүүлснийг өндрөөр үнэлж, дэлхий даяар болон бүс нутгийнхаа хэмжээнд энэхүү хөтөлбөрийг тэргүүлэхээр болсныг мэдэгдлээ.




















